Оросын бүс нутагт зунажин ассан ойн түймэр унтарах төлөвгүй байна. Ульянов мужийн гурван дүүрэгт түймрийн шинэ голомт бүртгэгджээ. Түймэр 16 мянга орчим хүн оршин суудаг зарим тосгонд бараг хүрчээ. Онц байдал зарласан байна. Дөрвөн нисдэг тэрэг, нисэх онгоц түймэр дэгдсэн онц аюултай хэсэгт ус асгаж байна. Түймрийн бүст 800 гаруй хүн ажиллаж, Онц байдлын яам, Батлан хамгаалахын 100 нэгж техник ашиглаж байна. Нутгийн оршин суугчдаас бүрдсэн сайн дурын бригадууд тэдэнтэй нэгджээ. Улс орны 6 байгалийн нөөцийн газар түймрийн голомт байна.