Санкт-Петербург хот оросын автомашины төв болон хувирч байна. Өнөөдөр тэнд автомашины хоёр үйлдвэр нээж байна. Эхнийх нь Өмнөд Солонгосын Хьюндай корпораци. Тус компани ирэх жилээс Орос улсад тусгайлан бүтээсэн С ангиллын седан үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэр автомашины үйлдвэрийн бүрэн мөчлөгтэй Орос улсын анхны үйлдвэр, мөн Санкт-Петербург хотын дөрөв дэх үйлдвэр юм. Тус хотод "Тойта", "Женерал Моторс", "Нисан" компани ажиллаж байна. Авто машины эд ангий үйлдвэрлэгч тэргүүлэх компани Канадын Магна компани Санкт-Петербург хотод компаниа нээж байна. Ерөнхий сайд В.Путин хоёр үйлдвэрийг нээх ёслолд оролцлоо. Тэрээр автомашины үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар зөвлөлгөөн хийнэ.