0Хятадын Тяньжин хотод мягмар гаригт эхэлсэн хоёр талын  эрчим хүчний яриа хэлэлцээний хүрээнд Орос, Хятад улс эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх яриа хэлэлцээгээ эхлэв. Орос улсын Ерөнхийлөгч Д.Медведев 9-р сарын 26-28-нд Хятад улсад айлчлахын өмнө энэ арга хэмжээ болж байна гэж БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн дэд сайд Вань Цишань тэмдэглэв. Яриа хэлэлцээнд оросын тэргүүлэх компанийн тэргүүн тухайлбал "Роснефть" компаний тэргүүн Эдуард Худайнатов, "Транснефть" компанийн тэргүүн Николай Токарев, "Газпром"  компанийн дэд дарга Александр Медведев болон Александр Ананнеков болон бусад хүн оролцож байна. Мягмар гаригаас барьж эхлэх орос-хятадын нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадал жилд 13 сая тонн байх агаад, үйлдвэрийн нефтийн 70 орчим хувийг Орос улсаас , 30 орчим хувийг арабын орноос нийлүүлнэ.