Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлсэн эхний үр дүнг гаргах нь  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний бүгд хурлын гол сэдэв байна. Мянганы дээд хэмжээний шинэ уулзалт 9-р сарын 20-22-нд Нью-Йоркт болно. Уулзалтад төр засгийн 139 төлөөлөгч оролцож байна. 2000 оны 9-р сард "мянганы дээд хэмжээний уулзалтаар олон улсын хамтын нийгэмлэг дараагийн 15 жилд ядуурал, өлсгөлөн, өвчин эмгэгийн эсрэг тэмцэх хүч чармайлтаа нэгтгэхээр шийдсэн юм. Хэд хэдэн улс энэ асуудлаар нэлээд амжилтанд хүрчээ. Гэхдээ нэмэлт арга хэмжээ авалгүй НҮБ-ын зорилтыг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байна. Үүнтэй холбогдуулан өчигдөр дээд хэмжээний уулзалтаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ийм хэрэгцээтэй улс оронд туслахыг хөгжингүй орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудад уриаллаа. Олон улсын хамтын нийгэмлэг мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, нөөцтэй хэмээн тэрээр үзэж байна. Зорилтод хүрэх үйл ажиллагааны хөтөлбөрийг уялдуулж, энэ боломжийг зөв зүйтэй зохицуулах нь өнөөгийн зорилт юм. Орос улс 10 жилийн урьд дотоод бодлогоо нийгэмд түлхүү чиглүүлэх үүрэг хүлээсэн. Дэлхийн санхүү-эдийн засгийн хямарал зэрэг бэрхшээлийг үл харгалзан Орос улс сүүлийн жилүүдэд нийгмийн хөтөлбөрөө хумиагүй. Орос улсын  тэргүүн зэргийн үндэсний төсөл 2000 онд Орос улс дэмжсэн мянганы хөгжлийн зорилтын тунхаглалын ихэнх зүйлд түшиглэсэн байгаа. Тухайлбал "Боловсрол", "Эрүүл мэнд", "Орон сууцыг хүртээмжтэй болгох", "Хөдөө аж ахуйн салбар" зэрэг юм. Сүүлийн жилүүдэд энэ бүх чиглэлээр мэдэгдэхүйц үр дүнд хүрсэн гэж Улсын Думын олон улсын харилцааны асуудал эрхэлсэн хорооны гишүүн Александр Козловский үзэж байна. Манай улс хямарлын хамгийн хүнд үе буюу өнгөрсөн жил, мөн уржнан жил 4-5 сар тутамд тэтгэврийн хэмжээг нэмж байсан. Эмч, багш, эрдэмтдийг дэмжих шийдвэр гаргаж байна. Бид шинжлэх ухааны хотхон цогцлуулж байна. Энэ манай улсын ирээдүй. Залуучуудуд сайхан ажил юм. Үүнтэй холбогдуулан засгийн газар боловсролд их анхаарал хандуулах хэрэгтэй гэж улс төр судлаач Сергей Марков ярилаа. Боловсролыг эрүүл мэнд, шинжлэх ухаан, үнэт зүйлтэй нэгэн зэрэг хөгжүүлэх нь хамгийн чухал юм. Үнэн хэрэгтээ яг үүнтэй ижилхэн үндэсний төсөл Франц, Герман, Турк, Сингапурт, бүр Замбид хүртэл байгаа. Үүнийг шуурхай хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид ДНБ-ий 1,5 хувийг боловсролд зориулж байна. Харин Европын Холбоонд энэ үзүүлэлт 3 хувь байна. Хятад, зүүн өмнөд Азийн орнууд ДНБ-ийн 4-5 хувийг боловсролд зориулж байна. Нийгмийн бодлогын үр дүн Орос улсын хүн ам зүйн байдалд таатай нөлөөлсөн. Орос улсад сүүлийн 20 жилд нялхасын тоо эндэгдлээс илүү байна. Тэгэхлээр хүн амын тоо өсч байгаа хэрэг юм. Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдралтай хүмүүсийн тоо сүүлийн 10 жилд 57 хувиар буурчээ. Дотоод нийгмийн асуудлаа шийдсэнээр Орос улс хөгжиж байгаа орнуудыг дэмжх Их наймын бүлгийн хүрээнд хүлээсэн үүргээ нэгэн зэрэг биелүүлж байна. Орос улсын засгийн газар 2009 онд хөгжлийн зорилгод 800 гаруй сая доллар зарцуулжээ.