0Дэлхийн шатрын олимпиад өнөөдөр Ханты-Мансийскт эхэлж байна. Энэ тэмцээнийг зохиосноос хойш хамгийн олон хүн энэ удаагийн тэмцээнд оролцож байна. Нийслэл Юград зохион байгуулж байгаа дэлхийн шатарын 39 дэх олимпиадад 3 мянга гаруй хүн оролцож байгаагаас 2200  тамирчин, дасгалжуулагч, шүүгч байна. Үлдсэн нь сэтгүүлч, зочид юм. Олон хүнд тэмцээнийг үзэж сонирхох боломж олгосон нь бас нэг онцлог байна. Тэмцээн болох танхимд хүссэн хүн бүр үнэ төлбөргүй орно. 2008 онд  Дрезденд болсон өмнөх олимпиадаас энэ нэлээд ялгаатай байна. Тухайн үед үзэгчид тэмцээнийг 20-100 еврогоор үзэж байжээ. Үүнээс гадна хүссэн хүн бүр хамгийн сонирхолтой өргийг он-лайн горимоор сонирхох боломжтой. Гурван хэлээр хөрвүүлэх супер компьютер ялагчийг сонгон шалгаруулна.