Бангкокийн шоронд 2 гаруй жил байсан Виктор Бут "Талибан" хөдөлгөөнийхөнтэй ажил хэргийн ямар ч холбоогүй байсан. Түүний эхнэрийн  Таиландын ерөнхий сайд Абхисит Ветчачивт хүргэсэн нээлттэй захидалд энэ тухай дурджээ. Тэрээр захидалдаа оросын бизнес эрхэлэгчийг АНУ мөрдөн мөшгөхөөс хамгаалахыг хүссэн байна. Түүний нөхөр 1995 онд Афганистанд Ил-76 оросын нисэх онгоцны багийг суллах ажиллагааг зохион байгуулсан тухай тэрээр бичжээ. Таиландын дээд шүүх 8-р сард Виктор Бутыг хууль бусаар зэвсэг худалдсан хэрэгт буруутгаж байгаа АНУ-д шилжүүлэхээр шийдсэн юм. Харин Орос улсын Гадаад хэргийн яам шүүхийн шийдвэрийг улс төрийн шинжтэй, Виктор Бутыг нотлох баримтгүй буруутгасан гэж үзэж байна.