Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 9-р сарын 26-28-нд Хятадад айлчлах үеэр Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 65 жилийн ойг тохиолдуулан орос-хятадын мэдэгдэлд гарын үсэг зурна. ОХУ-аас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Сергей Разов сэтгүүлчдэд энэ тухай мэдэгдэв. Дэлхийн хоёрдугаар дайнд холбоотон байсан Москва, Бээжин ямар мэдэгдэл хийх вэ? Тэд ямар учраас эрт дээр үеийн үйл явдалд эргээд анхаарал хандуулж байна вэ? Хятадын асуудлаарх Оросын нэрд гарсан шинжээч, Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын Хүрээлэнгийн дэд захирал Сергей Лузянин бидний хүсэлтээр талуудын байр суурьт дүн шинжилгээ хийлээ.  Энэ ойн жил Орос, хятад улс хамгийн дээд түвшинд Дэлхийн хоёрдугаар дайны талаар байр сууриа илэрхийлсэнд манай шинжээч анхаарал хандуулав. БНХАУ-ын дарга Ху Зиньтао Аугаа эх орны дайнд ялсны 65 жилийн ойг тохиолдуулан 5-р сарын 9-нд Улаан талбайд болсон жагсаалыг сонирхосон гадаадын зочдын дунд байсан. БНХАУ-ын дарга Москвад байхдаа Хятадын зүүн-хойд нутгийг чөлөөлөхөд оролцсон оросын ахмад дайчидтай уулзсан юм. Энэ үеэр дэлхийн хоёрдугаар дайны түүхийг дүгнэх асуудлаар Хятад улс оросын талтай ижил байр суурьтай байгааг тэрээр тэмдэглэсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайнд ЗХУ-ын гүйцэтгэсэн үүргийг замхаруулж хэрхэвч болохгүй хэмээн Хятад улс үзэж байгаа тухай Ху Зиньтао тэмдэглэсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайнд холбоотон байсан Орос, Хятад улс фашизм, японы милитаризмыг дарахад хамтдаа хувь нэмэр оруулсан гэж тухайн үед оросын тал мэдэгдсэн юм. Дэлхийн хоёрдугаар дайны үйл явдлын талаар талууд ижил байр суурьтай байгаа нь Орос улсын ерөнхийлөгч Хятад улсад айлчлах үеэр гарын үсэг зурахаар бэлтгэсэн мэдэгдлийн үндэс болно гэж Сергей Лузянин хэллээ. Нэгдүгээрт сүүлийн 15 жилд стратегийн түншлэл улс төрийн дээд зэргийн түвшинд хүрснийг баталж байна гэж Сергей Лузянин хэллээ. Хоёрдугаарт БНХАУ-ын дарга болон ОХУ-ын ерөнхийлөгч Дэлхийн хоёрдугаар дайны түүхийг тухайлбал ЗХУ болон БНХАУ тэр жилүүдэд холбоотон байсан байр сууринаас бодитой, цогцоор үзэж байна. Энэ холбоо олон талын, ганц агуулгатай бус, их хүнд байсан. Тухайн үед гоминьданы Хятад байсан. Гэхдээ нэгдсэн фронт байв. ЗХУ нэгдсэн фронтыг дэмжиж байлаа. ЗХУ 1945 оны 8-р сард Японтай дайтаж эхэлсний дараа азийн фронтод Хятадын цэргийн холбоотон байсан. Хятад, ЗХУ бусад холбоотон орнууд хамтдаа Алс Дорнодод дайныг эцэслэж, Япон улс 1945 оны 9-р сарын 2-нд бууж өгөх тухай зарлахад хүрсэн юм. Дайны тэр жилүүдэд тогтсон цэргийн хамтын ажиллагаа БНХАУ байгуулагдсаны дараа ЗХУ болон Хятад улс тайван замаар амжилттай хамтран ажиллахад нөлөөлсөн гэж Сергей Лузянин тэмдэглэв. Дайны дараа улс орныг сэргээхэд тухайлбал очин үеийн үйлдвэрийн бааз байгуулах, дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэгт ЗХУ-ын тусламжийг Хятад улс нааштай дүгнэдэг. Дайны дараа 1950 онд Хятадын эдийн засгийн суурийг ЗХУ-ын дэмжлэгээр байгуулсан юм. Орос, Хятад улс дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг орчин үеийн шинэ сорил, аюул заналын хүрээнд судлахыг эрмэлзэж байна. Германы фашизм, японы милитаризм буюу нийтийн аюул заналын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэг нягтарсныг ой тойноос арилгах ёсгүй. 1940-өөд оны японы милитаризмын ноёлох загвар, хүн төрлөхтөн даван туулсан герман-фашистын ноёолол, өнөөгийн бие даасан улсын  ноёлол ер нь ямар ч ноёлол аюултай гэж профессор Сергей Лузянин ярилаа. Ямар ч хэлбэрийн ноёлол ямагт аюултай энх тайван, тогтвортой байдал, хөгжилд заналхийлдэг. Энэ үүднээс Орос, Хятад улсын баримталж байгаа олон туйлт, нийцтэй ертөнцийн үзэл баримтлал нэн чухал хэмээн оросын эрдэмтэн үзэж байна. Манай орнуудын дэлхийн аюулгүй байдалд оруулж байгаа хувь нэмэр юм. Энэ Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн чухал сургамж хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Алс Дорнодын  хүрээлэнгийн дэд захирал, профессор Сергей Лузянин үзэж байна. Орчин үеийн ертөнц тогтворгүй байгаа тул дайны сургамж чухал хэмээн манай шинжээч тэмдэглэв. Олон улсын эрх зүйн үндсэн зарчмыг улс хоорондын харилцаанаас хүч хэрэглэх бодлого, байлдааны ажиллагааг хасах бүх орны хүслийн хувьд дэлхийн хоёрдугаар дайны үйл явдал шууд хариулах үүднээс боловсруулсан. Москва, Бээжин олон улсын эрх зүйн хэм хэмжээг мөрдөхөд хамтран хариуцлага хүлээн ерөнхий ойлголттой хэмээн Хятадын асуудал эрхэлсэн оросын шинжээч, профессор Сергей Лузянин ярив.