0Орос улсын Агаарын десантын цэргийн офицер Игорь Раевич Эльбрусын нэгэн оргилд зураг зурж, энэ амжилтаар "Орос улсын дээд амжилтыг бүртгэх Геннесийн номонд" багтлаа. Тэрээр энэ уулын хамгийн өндөр цэгт /5642 метр/гарч, 34 минутанд цасанд дарагдсан уулын нурууг тосон будгаар зуржээ. Москвагийн зураачдын холбооны гишүүн Игорь Раевич Агаарын десантны хүчний бүрэлдэхүүнтэй 2009 оны 7-р сард Эльбрусын оргилд гарч байсан юм.