Орос улс арктикийн тусгай цэрэг байгуулах бодолгүй бөгөөд энэ бүс нутгийг цэрэгжүүлэх огт бодолгүй гэж Гадаад хэргийн яамны онцгой даалгаварт элч Антон Васильев мэдэгдэв. "Арктикийг цэрэгжүүлэх бүх яриа бодит байдалд огт нийцэхгүй байна" хэмээн Москвад болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрээр тэмдэглэв. Орос улс арктикийн усан дор үргэлжлэх хэсгийн нэмэлт үндэслэлийг бэлтгэсээр байна. Оросын экспедиц 2007 онд Арктикт судалгаа хийж, Ломоносовын нурууны усан доорх хэсэг Сибрийн хуурай газрын үргэлжлэл болохыг нотлох баримт олсон юм. Тиймээс Орос улс Арктикийн нэлээд хэсгийн төлөө өрсөлдөх эрхтэй байна. Холбооны Ус цаг уурын алба Антарктидыг эзэмших Орос улсын стратегийн асуудлыг 9-р сарын 21-нд засгийн газарт өргөн барих гэж байгаа тухай тус албаны дарга Александр Фролов сэтгүүлчдэд мэдэгдэв.