Орос улсын Төв банк үйлдвэрлэхэд ашиггүй тул нэг болон таван копейкийн зоос үйлдвэрлэхээс татгалзахаар шийдлээ. Парламентын доод танхим Улсын Думд холбогдох хүсэлт гаргасан юм. Одоо нэг копейк цутгахад 47, мөн таван копейк цутгахад 69 копейк зарцуулж байна гэж мэргэжилтнүүд тооцжээ. Энэ жил зэс, никель, ган зэргийн үнэ өсчээ. Төв банк урьд ийм санал тавьсан ч, парламентын гишүүд энэ арга хэмжээ инфляцийг хөөрөгдөж магадгүй хэмээн үзсэн юм.