Монреалд өнөөдөр Дэлхийн усны конгресс Олон улсын усны холбооны ивээлд болж байна. 100 гаруй орны 4 мянга орчим төлөөлөгч ундны ус баталгаатай хүртээх, хөдөө аж ахуй, эрчим хүчний хэрэгцээнд ундны усыг үр ашигтай ашиглах, хотуудын ус цэвэрлэх асуудал зэргийг хэлэлцэнэ. Дэлхийн цаг уурын дулааралтын нөхцөлд хөгжиж байгаа орнуудын хүн амыг ундны усаар хангах асуудалд онцгой анхаарал хандуулна. Урьд ийм конгрессыг Вена, Бээжин, Марракеш, Мельбурн, Берлин, Парис хотод хоёр жил тутамд зохион байгуулж байсан. Конгрессын хажуугаар эрдэм шинжилгээ-аж үйлдвэрлэлийн үзэсгэлэн зохион байгуулах болжээ. Үзэсгэлэнд 1500 орчим компани ус цэвэрлэх, ус зайлуулах /дренаж/, хотыг усаар үр нөлөөтэй хангах шинэ төхөөрөг танилцуулдаг байна.