Орос, Хятад улс одоогоор олон улсын байдал, олон улсын харилцааг хөгжүүлэхэд ижилхэн байр суурьтай байна. БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чэн Гопин даваа гаригт энэ тухай мэдэгдэв. "Орос, Хятад улс олон улсын бүтцийн тухайд ерөнхий аргачлал, байр суурьтай байна" гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев 9-р сарын 26-28-нд Хятадад айлчлахтай холбогдуулан хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр тэр ийнхүү мэдэгдэв. Орос, Хятад улс стратегийн чухал түнш болохыг Чэн Гопин мөн тэмдэглэллээ. Бээжин, Москва олон туйлт, шударга, нийцтэй ертөнц цогцлуулахын төлөө байгааг Хятадын дипломатч тэмдэглэв. Олон улсын тавцанд орос-хятадын хамтын ажиллагааны тухайд Чэн Гопин хэлэхдээ, Иран, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг тойрсон асуудал, Афганистаны байдал зэрэг олон улсын асуудлыг шийдэхэд хамтын ажиллагаа чухал үүрэгтэй.