0Нью-Йорк хотод өнөөдөр эхэлсэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний бүгд хуралд оролцогчид Мянганы хөгжлийн зорилт, сүүлийн 10 жил энэ зорилтын үр дүн  зэргийг хэлэлцэнэ. Уулзалтад төр, засгийн 139 тэргүүн оролцоно. Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров оросын төлөөлөгчдийг тэргүүлж байна. Дэлхийн тэргүүлэгчдийг цуглуулсан "Мянганы хөгжлийн дээд хэмжээний уулзалт" ололт амжилтаа дүгнэж, хөгжлийн энэ зорилтыг хэрэгжүүлэхэд гарсан зай завсрыг илрүүлэх учиртай юм. Иргэний нийгэм, буяны байгууллага, бизнесийн хүрээний удидагчид дэвшилийг шуурхайлахад чиглэсэн шинэ санаачилгыг зарлана. Арван жилийн тэртээ 2000 оны 9-р сард мянганы дээд хэмжээний уулзалтад олон улсын хамтын нийгэмлэг ядуурал, өлсгөлөн, өвчний эсрэг 15 жилийн турш хамтран тэмцэхэд хүч чармайлтаа нэгтгэхээр шийдсэн юм. Ядуурлыг бууруулах, боловсролыг хөгжүүлэх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, цэвэр усны хүртээмжийг дээшлүүлэх, хумхаа, сурьеэ, ХДХВ/ДОХ өвчинтэй тэмцэх зорилтыг хэрэгжүүлэхэд хэд хэдэн улс дорвитой амжилтанд хүрсэн юм. Уулзалт 9-р сарын 22-нд өндөрлөнө.