Оросын тамирчин Елена Савельева болон Надежда Торлопова нар өнөөдөр Брижтаунд өндөрлөсөн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртлээ. 2008 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн эзэн, 54 кг жингийн тамирчин Савельева  шувтаргад хойд Солонгосын тамирчин Хи Сон Кимийг 7:3 оноогоор хожсон байна. Шигшээ багийн тамирчин Торлопова /81 дээш кг жинд/ шувтаргад украины тамирчин Катерина Кужелийг итгэлтэй ялжээ.