Сибирийн Ханты-Мансийскт өнөөдөр Дэлхийн шатарын 39 дэх олимпиад эхэлж байна. Тэмцээн зохион байгуулж байгаа орны эрхийн дагуу Орос улсыг эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр баг төлөөлж байна. Олимпиадын үеэр дараагийн дөрвөн жилд ажиллах Олон улсын шатарын холбооны ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ албан тушаалд тус холбооны одоогийн ерөнхийлөгч Кирсан Илюмжинов, АНУ, Францын шатарын холбооноос нэр дэвшсэн дэлхийн аварга асан Анатолий Карпов нар өрсөлдөнө. 39 дэх олимпиадад оролцогчдын тоогоор дээд амжилт тогтоолоо. Дэлхийн аваргын төлөө 157 оны 1370 шатарчин өрсөлдөнө.