Гүржийн цэрэг 2008 онд Өмнөд Осетийн нийслэл Цхинвалид халдах үеэр нураасан парламентын барилгын урд "худал хуурмагийн хана" арга хэмжээ бямба гаригт боллоо. "Интерфакс" агентлагийн дамжуулснаар барилгын тоосгон хананд 2008 оны 8-р сарын 8-нд болсон үйл явдлын талаар өрнөдийн хэвлэлд гарсан тухайлбал "Оросын түрэмгийлэгчдийг зогсооё", "Кремлийн дээрэмчид", "Гүрж хэрхэн дайсныхаа хавханд орсон бэ?" гэх зэрэг гарчигтай худал мэдээллийг өлгөжээ. Залуучуудын байгууллагын идэвхтнүүд цуглаан хийж, бэлэг тэмдийн "үнэн мөнийн алхаар" "худал хуурмагийн" ханыг хэдэн хэсэг болгон нураажээ. Бүгд найрамдах Осет улс тунхагласны 20 жилийн ойг 9-р сарын 20-нд тэмдэглэхийн өмнө энэ арга хэмжээ болж байна.