Серби улс европын орнуудаас хамгийн түрүүнд "Өмнөд Урсгал" хийн хоолойн газар дээрх хэсгийг 2012 оны сүүлч хүртэл барьж эхэлнэ. Хийн хоолой 450 км урт байна гэж "Сербиягаз" Сербийн улсын компанийн ерөнхий захирал Душан Баятович бямба гаригт Сараевод энэ тухай мэдэгдэв. Оросын "Газпром" компани хийн хоолойг Хар далайн ёроолоор Европын өмнөд, төв хэсгийн орнууд хүртэл тавих бодолтой байна. Хийн хоолойн усны ёроолд тавих хэсэг Новороссийск боомтоос Болгарын эрэг хүртэл үргэлжилнэ. Тэндээс хийн хоолойг Серби, Унгар, Грек, Словени, Хорват, Австрийн нутаг хүртэл тавина.