Өнгөрсөн долоо хоногт Орос улсын ажил хэргийн амьдралд тохиосон гол үйл явдал Сочи хотод болсон Олон улсын хөрөнгө оруулалтын форумд оролцогчид сэтгэл хангалуун байна. Дотоодын бизнес эрхэлэгчид урьдчилсан тохирсон гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн санхүү-эдийн засгийн хямарлын эрсдэл илэрхий байгаа ч, гадаадын хөрөнгө оруулагчид Орос улсад бизнесээ үрэглэжлүүлэх боломжтой, үүнийг хөгжүүлэх хэрэгтэй гэдэгт итгэлтэй болов. Оросын бүс нутгийн бизнесийн тэргүүлэгчид гадаадын ажил нэгт нөхөддөө үлгэр боллоо. Форум болохоос хоёр хоногийн өмнө хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллах тухай 200 орчим хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Бараг 300 тэрбум рублийн хэлэлцээр байгууллаа. Төр засаг өнгөрсөн жил дэлхийн хямарлын нөхцөлд томоохон компани, банкуудыг дэмжихэд мөн хэмжээний хөрөнгө зарцуулсан билээ. Сочи хотод гарын үсэг зурсан ихэнх гэрээ ахархан хугацаанд ашиг олохгүй. Аж үйлдвэр, түлш-эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалт, мөн капитал барилга аажмаар "ногоон", мөн "ухаалаг" эдийн засагт умбана. Бизнесийнхэн "богино хугацаанд ашиг" олох бус урт хугацаанд хамтран ажиллах сонирхолтой байна. Сочи хотод урьд болсон форумын адил гадаадын капиталыг юуны түрүүнд бүс нутгийг хөгжүүлэхэд чиглүүлнэ. Тухайлбал Орос улсын өмнөд, төв хэсэг, Поволжье байна. Оросын төр засаг манлай компани төдийгүй тухайлбал бизнес төслөөрөө гадаадын хөрөнгө оруулагчдыг "худалдан авч" байгаа "дундаж" компанийг мөн дэмжинэ гэж Бүс нутгийн хөгжлийн сайд Виктор Басаргина мэдэгдэв. Бид манлайлагч субъектууд төдийгүй өнөөдөр идэвхтэй ажиллаж, мөн сулхан боловч тодорхой төсөлтэй, аажим өсөх хандлагатай тэр субъектуудыг дэмжихэд санал нэг байгаа. Өсөлтийн энэ цэгийг төрөөс дэмжих шаардлагатай. Хямарлын дараа Сочид анх удаа хөрөнгө оруулалтын форум болж байна. Орос улс эдийн засгийн уналтыг харьцангуй хурдан даван туулж, одоо өсч байна. Орос улсын эдийн засгийн өсөлт энэ жил 4 гаруй хувьтай байна. Засгийн газрын тэргүүн В.Путины Сочи хотод танилцуулсан дүгнэлтийг гадаадын хөрөнгө оруулагчид өөдрөгөөр хүлээж авсан бололтой. Орос улс цаашид гадаадын банкуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна гэх түүний мэдэгдэл гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл үнэмшил төрүүлжээ. Оросын тэргүүлэх банкинд АНУ, Европын санхүүгийн буурьтай байгууллага хөрөнгө оруулахыг тэрээр сайшаасан юм. Гадаадын хөрөнгө оруулагчид идэвхтэй үйл ажиллагаа явуулахад нэн чухал Орос улсын өөр нэг бэрхшээлтэй асуудлын тухайд В.Путины байр суурийг өөрөөс нь шууд сонирхох боломжтой байлаа. Өргөн хүрээтэй хувийн хөрөнгө оруулалтаар улс орныг шинэчлэх стратегийн зорилтыг хэрэгжүүлнэ. Төр засгийн ямар ч үйл ажиллагаа, төсвийн эх үүсвэр эсвэл захиргааны шийдвэр хувийн бизнесийн өдөр тутмын нөр хөдөлмөрийг орлохгүй. Хувийн бизнесийнхэн алхам алхамаар эдийн засгийн шинж чанарыг өөрчилж байна. Хөрөнгө оруулалтын шинэ дүр төрхийг бүрдүүлж байна. Жилд хэдэн зуу бүр хэдэн мянгаар тоологдох төсөл хэрэгжүүлж байна. Харин хөрөнгө оруулалт олон арван тэрбум доллароор яригдаж байна. Олон арван орны бизнес эрхэлэгч, улс төрчид жилийн дараа Сочи хотод дахин цуглана. Дараагийн жил 10 дахь форумыг зохион явуулна. Орос, гадаадын зах зээлийг тооцож, шинэ байгууллагад хөрөнгө оруулсан бизнес эрхэлэгчид ирэх жилийн форумд оролцох нь дамжиггүй. Сочи хотод жил бүр болж байгаа форумд улам ихсэж байгаа шинэ оролцогчидтой чухам тэд өрсөлдөнө.