0Багдадад өнөөдөр цуврал дэлбэрэлтийн үеэр 20 гаруй хүн үрэгдэж, 50 орчим хүн шархаджээ. Иракийн нийслэлийн хүн бужигнасан дүүрэгт минажуулсан автомашин дэлбэрсэн гэж Дотоод хэргийн яамны мэдээнд дурдсан байна. Амиа золиослогч этгээд өнгөрсөн ням гаригт Саддам Хусейн эрх барьж байх үед батлан хамгаалах яам байсан байранд халдсан юм. Тэг үеэр 8 хүн үрэгджээ.