Орос улсын эдийн засаг хямарлын дараа аажмаар сэргэж байна. Орос улсын хөдөлмөрчдийн томоохон нэгдэл Орос улсын хараат бус үйлдвэрчний эвлэлийн Холбооны 20 жилийн ойн хурлын үеэр Засгийн газрын тэргүүн В.Путин ийнхүү мэдэгдэв. Жилийн турш сая орчим ажлын байр бий болгож, ажилгүйдлийн үзүүлэлтийг 7 хүртэл хувиар бууруулжээ. Өнгөрсөн оны эцэст  энэ үзүүлэлт нэлээд их 8,5 хувьтай байсан юм. Хөдөлмөр хөлс нэмэгдсэн. Засгийн газар үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласны дүнд хямрлын үед ч, нийгмийн стандартыг бууруулаагүй болохыг В.Путин тэмдэглэв.Үйлдвэрчний эвлэлүүд хямарлын эсрэг арга хэмжээг боловсруулахад оролцож, манай үндсэн түншүүдийн нэг байсан юм. Үүний дүнд нийгмийн суурь стандарт, нийгмийн түншлэгч бүх талуудын хооронд тогтоосон үр бүтээлтэй харилцааг хадгалж чадсан. Орос улс хөдөлмөр хөлс олголгүй удааж байсан гутамшигтай үеийг давтаагүй. Цалин олгохгүй удаасан тохиолдол бий. Гэхдээ энэ оны 9-р сарын 1-ий байдлаар Орос улс хөдөлмөр хөлс олголгүй удаасан тохиолдол 2007 оны эдийн засаг таатай байсан үе буюу хямарлын өмнөх үеийнхээс бага байгааг хэлэх хэрэгтэй. Өнөө үед хөдөмөрчдийн эрхийг хамгаалах чухал чиглэл хөдөлмөр хамгаалах хуулийг сахин мөрдөх явдал юм. Энэ хууль зөрчсөн тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг нэлээд нэмнэ гэж ерөнхий сайд хэллээ. Бид хөдөлмөр хамгааллын хэм хэмжээг сахин мөрдөхөд ажилтнуудын эдийн засгийн сонирхолыг нэмэгдүүлэх өөрчлөлт хууль тогтоомжид оруулахаар бэлтгэж байна. Үүний зэрэгцээ хөдөлмөр хамгаалах тухай хууль зөрчсөн тохиолдолд ногдуулах хариуцлагыг нэмнэ. Энэ салбарт хууль зөрчсөн янз бүрийн тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг 2-10 дахин нэмэхээр төлөвлөж байна. Үүний зэрэгцээ Орос улсад тулгамдсан асуудлын нэг  хөдөлмөр эрхэлэхээр цагаачилсан иргэдийн эрхийг хамгаалахад анхаарал хандуулахыг үйлдвэрчний эвлэлд уриаллаа. Иргэд хуулийн дагуу хөдөлмөр эрхэлэхээр цагаачилж, гэмт хэрэг, авилга үүсгэж байгаа "саарал бүс" энд бий болох ёсгүй. Манайд хуулийн дагуу хөдөлмөрлөхөөр ирсэн хүмүүст туслах хэрэгтэй. Тэдэнд Орос улсад дасан зохицох, хөдөлмөрийн ашиг сонирхолыг хамгаалахад нь туслах хэрэгтэй. Үйлдвэрчний эвлэл болон засгийн газрын төлөөлөгчид тэтгэврийн насны тухайд санал зөрөлдөж байна. Сангийн сайд Алексей Кудрин тэтгэвэрт гарах насыг нэмэх байр суурьтай байна. Үйлдвэрчний эвлэл үүнтэй огт санал нийлэхгүй байна. Харин В.Путин энэ асуудлыг хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд оруулах шаардлагагүй гэж үзэж байна. Орос улс тэтгэврийн хэмжээг оны эцэст бараг 1,5 дахин нэмэгдэнэ. Ирэх жил ч мөн нэмэгдэнэ.