Талибан хөдөлөөн өдөөн хатгасан ч, Афганистанд парламентын сонгууль амжилттай болж өнгөрлөө. Тус улсын сонгуулийн хорооны дарга ийнхүү мэдэгдэв. Сонгуулийн төв хорооны мэдээгээр сонгогчдын ирц 40 орчим хувьтай байжээ. Иргэд санал өгөхөд 400 мянга орчим цэргийн албан хаагч аюулгүй байдлыг хангасан байна. Үүнийг үл харгалзан талибан хөдөлгөөнийхөн хэд хэдэн алан хядах ажиллагаа үйлдэв. Тус улсын хойд хэсэгт нутгийн санал өгөх хэсгийг хамгаалж байсан цэргүүдэд зэвсэгт этгээдүүд халджээ. Хост мужид хүчтэй дэлбэрэлт болов. Багланд санал өгөхөөр ирсэн хүмүүсийн өөдөөс гранатмётоор гал нээжээ. Кандагар хотод мужийн даргын явсан машины цувааг дэлбэлсэн ч, мужийн дарга азаар амьд үлдсэн байна. Кабул хотод НАТО-ийн төв байранд халджээ. Хэт даврагчид олон арван алан хядах ажиллагаа үйлдлээ. Цагдаагийн мэдээлснээр энэ үеэр 14 хүн үрэгдэж, 45 хүн шархадсан байна.