0Нью-Йорк хотноо 9-р сарын 14-нд эхэлсэн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 65 дахь чуулганы гол сэдвийн нэг байгалийн гамшиг, осолтой тэмцэх тухай байна. Орос улсын Гадаад хэргийн дэд сайд Александр Яковенко Москва хотод энэ тухай мэдэгдэв. Энэ жил тохиосон гамшиг тухайлбал Пакистанд болсон үер энэ уулзалтын анхаарлын төвд байна. Орос улс саяхан НҮБ-ын сувгаар энэ улсын гамшигт өртсөн хүмүүст 7 сая долларын тусламж үзүүлснийг дипломатч сануулав. Орос улсад саяхан болсон түймрийн тухайд албан ёсоор туслахыг хүсээгүй ч, манай түншүүд гамшигтай тэмцэхэд тусалсан гэж дипломатч тэмдэглэллээ. Хоёр талын хэлэлцээрийн хүрээнд 14 орон түймэр унтараахад агаарын нисэх онгоц, галын техник, мэргэжилтэн, гамшигт өртсөн хүн амд хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнийг тэрээр сануулав.