Москва хотод өнөөдөр уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлж байна. Энэ төрлийн спорт үүсч, хөгжсөн орос улсад дэлхийн аварга шалгаруулах тэмцээн анх удаа болж байна. 30 жилийн ой тохиож байгаа дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд оросын тамирчид манлайлах төлөвтэй байна. Шигшээ багийн бүрэлдэхүүнд олимпийн аварга Евгений Канаев багтжээ. Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн тэрбээр европ болон дэлхийн аварга юм. Оросын тамирчин өнгөрсөн жил Японд болсон тэмцээнд  боломжтой 6 төрлөөс 6 алтан медаль хүртэж, дэлхийн үнэмлэхүй аварга болсон юм. Москвад болж байгаа тэмцээн 9-р сарын 26-нд уламжлалт гала шоугаар өндөрлөнө. Шоунд тэмцээний баатараас гадна уран сайхны гимнастикийн өнгөрсөн үеийн од тамирчид оролцоно.