АНУ 1954 онд Номхон далайн Бикини шүрэн аралд ус төрөгчийн бөмбөг туршсан нь дэлхий нийтийн экологид нөлөөлсөн. Үүний хор хохирлыг дорвитой дүгнээгүй байна. Хирошимагийн энх тайвны хүрээлэнгийн японы эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрэв. Судалгааны бүлэг архив болон АНУ-ын эрчим хүчний яамны нууцын ангиллаас гаргасан баримтыг судалжээ. Тэдний мэдээгээр ус төрөгчийн бөмбөг дэлбэлсний дараа агаар мандалд дэгдсэн цацраг идэвхт үнс дэлхийн цаг уурын 122 станцад бүртгэгджээ. Үнсэн үүл Номхон далайг бараг бүхэлд нь, мөн  зүүн Ази, Австрали, хойд болон өмнөд Америкийн зарим хэсэг, Карибын тэнгис, Африкт хүрсэн байна. Маршаллын арлын бүгд найрамдах улсын бүрэлдэхүүнд багтдаг Бикини арал Номхон далайн төв хэсэгт оршдог. АНУ 1946-1954 онд тэнд цөмийн 67 туршилт хийсний дүнд бүлэг арлын 840 оршин суугчид янз бүрийн өвчнөөр нас баржээ. АНУ-ын засгийн газар хохирогчдод 83 сая доллар нөхөн төлсөн байна.