Орос улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор өнөөдөр Нью-Йоркт хүрэлцэн ирлээ. Орос улсын Гадаад хэргийн сайд гадаадын сайд нарт улс орны гадаад бодлогын тэргүүн зэргийг зорилтыг танилцуулна. Дэлхийн болон европын аюулгүй байдлыг хангахад Орос улс оролцох сэдвийг мөн хөндөнө. Сергей Лавров Ойрх Дорнод болон Афганистан зэрэг бүс нутгийн хямарлыг зохицуулах сэдвийг хөндөнө. Үүнээс гадна оросын төлөөлөгчид НҮБ, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг шинэчлэх асуудлыг өргөн дэвшүүлнэ. Сергей Лавров АНУ-ын түншүүдийн хамт Стратегийн давшилтын зэвсгийн асуудлаарх орос-америкийн хэлэлцээрийн хүрээнд стратегийн давшилтын зэвсгийг хоёр талаас хорогдуулах тухай төслийг Ерөнхий ассамблейн хороонд өргөн барина.