Холбооны ордоны Колонный танхимд өнөөдөр Орос улсын хараат бус үйлдвэрчний эвлэлийн Холбооны Ерөнхий зөвлөлийн хурал ёслол төгөлдөр эхэллээ. Энэ нэгдлийн 20 жилийн ойг тохиолдуулан хурлыг зохион байгуулж байна. Орос улсын засгийн газрын тэргүүн В.Путин, Москва хотын дарга Юрий Лужков, бүс нутгийн болон салбарын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын төлөөлөгчид хуралд оролцож байна. 1990 онд байгуулсан энэ Холбоо хөдөлмөрчдийн томоохон нэгдэл юм. Холбооны бүрэлдэхүүнд 25 сая гишүүнтэй нийт оросын 49 үйлдвэрчний эвлэл багтдаг юм.