Өчигдөр эхэлсэн "Сочи-2010"  олон улсын хөрөнгө оруулалтын форумд оролцогчдын анхаарлын төвд 2014 оны өвлийн Олимпт бэлтгэх асуудал байна. Олон орны 3000 орчим бизнес эрхэлэгч Сочи хотын олимпийн наадмын объектын барилга, Краснодарын хязгаар болон Оросын бусад бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Форумын эхний өдөр 165 тэрбум орчим  рублийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Форум 9-р сарын 19 хүртэл үргэлжилнэ.