0Хүн төрлөхтний хэрэглээний өнөөгийн түвшинд нефть, хий, ураны нөөц хоёр зуунд хүрэлцэнэ. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах технологи хөгжүүлэхгүй бол дараа нь эрчим хүчний өлсгөлөн нүүрлэнэ. Монреалд энэ долоо хоногт болсон Дэлхийн эрчим хүчний конгресст оролцогчид ийм байр суурьтай байна. Олон орон нүүрс устөрөгчийн түлшнээс эрчим хүчний орнуулах эх үүсвэрт шилжих бодлогыг зарлажээ. Өнөөгийн байдлаар дэлхийн хэрэглээний 30 орчим хувь нь салхи, нар, усны эрчим хүч байна. Өөр нэг чиглэл биологийн түлш юм. Өнөө үед ашигт малтмалын үнэ өндөр байгаа тул улс орнууд ийм эх үүсвэрийг идэвхтэй үйлдвэрлэхээс аргагүй байна гэж Нефть хийн үйлдвэрлэлийн холбооны ерөнхийлөгч Геннадий Шмаль ярьж байна.  Нефтийн үнэ өссөн, баррель нефтийн үнэ 70-80 доллар байгаа өнөө үед ч тэр био түлш зэрэг эрчим хүчний орлуулах эх үүсвэрийг хөгжүүлэхэд хангалттай түлхэц болж байна. Био түлш гаргаж авахад үр тариа, эрдэнэ шиш, эсвэл хүнсний бусад бүтээгдэхүүн ашиглахыг би дэмждэггүй. Дэлхий дээр дэндүү олон хүн өлсөж байгаа тул эхлээд юуны түрүүнд тэднийг тэжээх хэрэгтэй. Ургамалын үлдэгдэл, модны хог хаягдлыг ашиглаж болно. Орос улсад ийм технологи бий. АНУ, Европ үр тариа, сахар, наран цэцгийн үрээс биоэтанол гаргаж авдаг бол Орос улс "хоёр дахь үе" хэмээн нэрлэсэн био түлшний үйлдвэрлэлд найдвар тавьж байна. Хүнсний бус түүхий эд тухайлбал үртэс, хүлэр, сүрэл, модны зордосоор биобутанол үйлдвэрлэдэг. Ийм алхам хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг зориулалтаар ашиглахад түлхэц болохоос гадна дахин боловсруулаагүй хаягдлыг ашиглах асуудлыг шийдэж байна. Оросын "Биотехнологи корпораци" энэ салбарт анхдагч юм. Хүнсний бус хаягдлаар био түлш үйлдвэрлэх асуудлыг зохицуулсан, үүнийг ашигтай болгох нь өнөөгийн үндсэн зорилт хэмээн "Биотехнологи корпорацийн" дэд захирал Константин Диесперов ярьж байна: Хүнсний бус хаягдлаас шингэн био түлш гаргаж авахад технологийн хувьд нэлээд хүнд. Энэ ердөө эхний алхам. Үүнийг эдийн засгийн хувьд зохистой, хямд гаргаж авах нь хоёр дахь алхам. Энэ одоогоор шийдээгүй хүнд зорилт юм.  Хүнсний хаягдал эсвэл үртэсээр хийсэн автомашины түлш энэ утгагүй зүйл биш. Магайдгүй хэдэн жилийн дараа энэ түлш бензиний нэгэн адил дасал болохыг хэн мэдэх вэ?