0Бархасвадь гариг дэлхийд хамгийн ойр зайд дөхөнө гэж одон орончид хэлж байна. Нарны аймгийн хамгийн том гариг даваа гаригаас мягмар гаригт шилжих шөнө дэлхийгээс ердөө 559 сая км зайд очино гэж НАСА-ийн эрдэмтэд хэлэв. Ийм үзэгдэл 50 жилд нэг удаа тохиодог гэж ИТАР-ТАСС агентлаг уламжиллаа. Бархасвадь гариг хамгийн сүүлд 1963 онд дэлхийд хамгийн ойрхон очсон бөгөөд дараагийн удаа 2022 онд ойртох төлөвтэй. Цаг агаар сайхан байвал шөнө дэлхийгээс элдэв хэрэгсэлгүй Бархасвадь гариг харагдана. Энэ гариг бусад оддоос илүү тод гялалзана.