0Францад үндэсний өвийн өдөр өнөөдөр эхэллээ. Энэ арга хэмжээг 27 жил дараалан зохион байгуулж байна. Аялал, лекц уншдаг, баримтат кино үзүүлдэг соёлын 15 мянган объект амралтын өдрүүдэд олон нийтэд нээлттэй байна. Орос улсаас Парист суугаа элчин сайдын яам энэ арга хэмжээнд өмнөх жилүүдийн адил идэвхтэй оролцоно. Тэнд "Оросын хаан болон Франц улс" үзэсгэлэн гарчээ. Оросын эзэн хааны урлаг, уламжлал, Францтай нягт холбоотой байсныг өгүүлэх энэ үзмэрийг парис хотынхон их сонирходог.