Афганистанд өнөөдөр террорист халдлага үйлдэх аюул нүүрлэж байгаа нөхцөлд парламентын доод танхимын сонгууль болж байна. Кабул, афганистаны хэд хэдэн хотод  санал хураалт эхэлхийн өмнө гал нээжээ. Санал өгөх бие даасан хэсэгт дэлбэрэлт болсон байна. Энэ үеэр хүн үрэгдэж, шархаджээ. "Талибан" хөдөлгөөний түшиц Кандагар мужийн даргын аминд халдахыг оролдсон байна. Мужийн дарга санал өгөх хэсгийн зүг явах үеэр түүний машины ойролцоо дэлбэрэлт болжээ. Мужийн дарга азаар дэлбэрэлтэд өртөөгүй байна. Сонгуулийн өмнө талибан хөдөлгөөнийхөн санал өгөхөөр зүрхэлсэн хүмүүсийн аминд хүрнэ хэмээн заналхийлсэн тул эрх баригчид сонгогчдын ирц өндөр байна гэж үзэхгүй байна. Парламентын доод танхимын 249 суудлын төлөө янз бүрийн намын 2500 орчим нэр дэвшигч тухайлбал 386 эмэгтэй 68 суудлын төлөө өрсөлдөж байна. НҮБ-ын төлөөлөгч Европ дахь аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, 40 орны төлөөлөгч сонгуулийн явцыг ажиглаж байна. Сонгуулийн урьдчилсан дүн 10-р сарын 8-нд тодорхой болно.