Оросын эдийн засаг уналтыг харьцангуй хурдан даван туулж, өсөж байна. Орос улсын эдийн засаг энэ жил 4 гаруй хувь байна гэж Орос улсын ерөнхий сайд В.Путин мэдэгдэв. Орос улсын засгийн газрын тэргүүн Хар далайн Сочи хотод болж байгаа олон улсын хөрөнгө оруулалтын форумд хэлсэн үгэндээ экспортод чиглэсэн шинэ байгууллага байгуулахыг хөрөнгө оруулалгчдад санал болгож, Орос улс гадаадаас хөрөнгө оруулахад шаардлагатай бүх нөхцөл бүрдүүлж байгааг хэллээ. "Оросын дуу хоолой" радиогийн сурвалжлагч Андрей Грибанов ярьж байна.  Сочи хотод болж байгаа энэ удаагийн олон улсын хөрөнгө оруулалтын форум өмнөхийн адил орос, гадаадын бизнес эрхлэгчдэд итгэл үнэмшил төрүүлэхэд чиглэж байна. Орос улсын янз бүрийн бүс нутаг, бие даасан компанийн санал болгож байгаа хөрөнгө оруулалтын төсөлд асуудлын гол биш юм. Сочид болж байгаа форумд олон сая долларын хөрөнгө оруулалтын олон арван төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулсан. Сочи хотын форум 9 жилийн хугацаанд Орос улсын хөрөнгө оруулалтын хамгийн нэр хүндтэй талбарын нэг болон хувирсан. Энэ талбар эдийн засгийн өнөөгийн байдлын тод дүр зураг, Орос улсын шинэ боломжийг форумд оролцогчдод таниулдаг юм. Иргэд төр засагт итгэсний ачаар эдийн засгийн уналтыг хурдан туулсан гэж В.Путин тэмдэглэв.  Бид хямарлын эсрэг өргөн хүрээтэй хөтөлбөр хэрэгжүүлсэн. Бид нөөцийн санг эргэлзэлгүй ашиглаж, төсвийг алдаглатай баталсан ч, иргэдийн орлогыг дэмжсэн. Тэтгэвэр, тэтгэмжийг нэмж, төсвийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөр хөлсийг индексжүүлсэн юм. Бид алт валютын нөөцийн нэлээд хэсгийг зарцуулсан ч, үндэсний валютын тогтвортой байдлыг хадгалсан. Банкуудад 2 гаруй триллион рублийн зээл олгож, дэмжсэн. Үнэн хэрэгтээ Оросын банкны системийг найдвартай байдлыг бэхжүүлэхэд хөрөнгө оруулсан юм. Бид Орос улсын банкны системийг цэвэр оросын эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай хэмээн ялгалгүй дэмжсэнийг өнөөдрийн манай форумд оролцож байгаа гадаадын төлөөлөгчдөд хандан хэлэх байна. Бүгдэд ижил хэмжээгээр, ижилхэн тусалсан. Орос улс цаашид гадаадын банкуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бэлэн байна гэж В.Путин тэмдэглээд, АНУ, европын орнуудын санхүүгийн дорвитой байгууллага оросын тэргүүлэх банкуудад хөрөнгө оруулахад дургүйцэхгүй хэмээн тэрээр онцлов. Гадаадын хөрөнгө оруулагчид орос улсын засгийн газрын тэргүүнээс өөрөөс нь оросын эдийн засгийн бусад хэтийн төлөвийн талаар мэдэх боломжтой байлаа.  Хувийн өргөн хүрээтэй хөрөнгө оруулсны дүнд улс орныг шинэчлэх стратегийн зорилтыг шийдэх боломжтой болохыг бид сайн мэдэж байна. Хувийн бизнесийн өдөр тутмын нөр хөдөлмөрийг төр засгийн ямар ч үйлдэл, төсвийн нөөц эсвэл захиргааны шийдвэр орлохгүй. Хувийн бизнесийн үйл ажиллагаа алхам алхамаар эдийн засгийн байдлыг өөрчилж байна. Хөрөнгө оруулалтын шинэ дүр төрхийг бүрдүүлж байна. Жилд хэдэн зуу бүр хэдэн мянгаар тоологдох төсөл хэрэгжүүлж байна. Хөрөнгө оруулалт олон арван тэрбум доллароор яригдаж байна. Энэ удаа форумд 30 гаруй орны бизнес эрхэлэгч, улс төрч оролцож байна. Бүс нутгууд боломжийн хөрөнгө оруулагчийн сонирхолыг татах гол зорилготой. Сочи хотын хөрөнгө оруулалтын форум жил бүр 9-р сарын дундуур намрын налгар өдөр болдог. Форумын үеэр хэд хэдэн томоохон гэрээ байгуулсныг тэмдэглэх хэрэгтэй. Тухайлбал оросын "Ростехнологи" улсын корпораци, америкийн Боинг агаар сансрын концерн Боинг-737 50 нисэх онгоц нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Арабын Нэгдсэн Эмирт улсын хөрөнгө оруулагчид "Роснанотехнологийн" төсөлд 800 сая доллар оруулахад бэлэн байна. Орос улс татвар бууруулж, банкны салбарыг дээшлүүлж гадаадын хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай нөхцөл бүрдүүлж байна.