Сибирь нэвтэлсэн гол шугамтай Солонгосын хойгийг төмөр замаар холбох төсөл Өмнөд Солонгос, БНАСАУ-ын эдийн засгийг интеграцчилахад суурь болно гэж Сөүл үзэж байна. "Солонгос нэвтэлсэн төмөр зам маш чухал гэж би бодож байна. Энэ төмөр зам хоёр Солонгосыг ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаанд нэгтгэх үндэс байж болох юм" хэмээн Бүгд найрамдах Солонгос улсын Улс үндэстнээ нэгтгэх асуудал хариуцсан сайд Хен Ин Тхэк хэллээ. Солонгосыг Европтой холбоход энэ төсөл нэн чухал гэж тэрээр тэмдэглэв. "Тэгэхлээр Европ, Ази нэг бүхэл болно" гэсэн үг юм гэж Өмнөд Солонгосын сайд үзэж байна. Сибирь нэвтэлсэн гол шугам Алс Дорнодыг Европтой холбодог ч, Өмнөд Солонгос, Япон зэрэг эдийн засаг хөгжсөн улс хүрээгүй болохыг тэрээр сануулав.