ОУВС нэн ядуу оронд 8 тэрбум орчим америк долларын зээл олгоход тус байгууллагад нэмэлт эх үүсвэр олгох тухай хэлэлцээрт Японы засгийн газар, Их Британи, Франц, Хятадын банк гарын үсэг зурлаа. Токио энэ зорилгоор 2,7 тэрбум доллар, Лондон, Парис тус бүр 2 тэрбум доллар, Бээжин ойролцоогоор 1,2 тэрбум доллар олгох тухай ОУВС-ийн өнөөдөр хэвлэлд тараасан мэдээнд дурджээ. ОУВС-ийн зээл нэн шаардлагатай гишүүн оронд хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрийн эх үүсвэрийг нэмэхийн тулд тус байгууллагын удирдлагын хэрэгжүүлсэн кампанит ажлын хүрээнд 9-р сарын 3-нд бүх хэлэлцээрт гарын үсэг зуржээ.