Кабул хотын сонгуулийн төв болон санал өгөх хэсэгт бямба гаригийн өглөө 7 цагт хүмүүс урт дараалалд зогсчээ.Парламентын сонгуульд санал өгөхөөр ирсэн хүмүүс  талибан хөдөлгөөнийхнөөс эмээхгүй байгаа, шаардлагатай бол гартаа зэвсэг барин санал өгөх эрхээ хамгаална гэцгээж байна. Афганистаны нийслэлийн захиргааны 7 болон 3 дахь тойргийн саналын хэсэгт  нэр дэвшигчдийн төлөө санал өгөхөөр олон хүн цуглажээ. Санал өгөх хэсэгт ерөнхийлөгч Хамид Карзай ирсэн тухай Британийн Би-Би-Си телевизийн компани уламжлав.