Террорист ажиллагаанд оролцсон хэргээр Орос улс олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа Чечений салан тусгаарлагч Ахмед Закаевыг Польшийн шүүх сулаллаа. Урьдчилсан мэдээгээр барьцаа, батлан даалт зэрэг урьдчилан сэргийлэх ямар нэг арга хэмжээ түүний эсрэг авахгүй аж. Закаев Их Британид нийт Европын Холбооны нутаг дэвсгэрт үйлчилдэг дүрвэгчийн статустай болсон гэж шүүх шийдвэрээ тайлбарлаллаа. Закаев чечений салан тусгаарлагчдын санаачилгаар зохион байгуулсан чечений ард түмний конгресст оролцохоор Польшид ирсэн байна. Тэрээр Лондонд авсан паспортоор Польш, Европын Холбооны бусад улсад нэг бус удаа очиж байжээ. Орос улсад түүнийг 1996-1999 онд зэвсэгт бослого зохион байгуулж, хүн хулгайлж, хүний амь нас бүрэлгэсэн зэрэг онц, хүнд гэмт хэрэгт буруутгаж байна.