0Орос улс дэлхийн байлдааны үндсэн танк экспортлогчдын үнэлгээгээр тэргүүлж байна. Дэлхийн зэвсгийн худалдаанд дүн шинжилгээ хийх төвийн мэдээгээр Орос улс 2006-2009 онд гадаадын захиалагчдад нэг тэрбум 500 сая долларын 482 шинэ танк нийлүүлжээ. Таамгаар 2010-2013 онд энэ төрлийн зэвсгийн экспортын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Оросын хуягт техникийн хамгийн том худалдан авагч Энэтхэг улс юм. Орос улс сүүлийн жилүүдэд Алжир, Венесуэл, Туркмен, Кипр улстай танк нийлүүлэх гэрээ хийжээ.