Хөл бөмбөгийн Европын Лигийн аварга шалгаруулах тэмцээний "Жи" хэсэгт Санкт-Петербургийн "Зенит" баг бельгийн "Андерлехтом" багийг 3:1 хожлоо. Оросын багийн довтлогч Александр Кержаков эсрэг багийн хаалганд бүх гол оруулжээ. Энэ хэсгийн "Зенит" багийн өрсөлдөгч, грекийн АЕК баг хорватын "Хайдук" багийг мөн оноогоор хожсон байна. Москвагийн ЦСКА баг "Эф" хэсэгт швейцарийн "Лозанн" багийг 3:0-ээр хожжээ. Вагнер Лав эсрэг багийн хаалганд хоёр гол, Сергей Игнашевич нэг гол оруулсан байна. Энэ хэсгийн өөр тоглолтод пражскийн "Спарта" баг италийн "Палермо" багийг 3:2 оноогоор хожсон байна.