0ТУХН-ийн парламент хоорондын Ассамблейн ажиглагчид  Киргизд 10-р сарын 10-нд болох парламентын сонгуульд мониторинг хийхээр өнөөдрөөс бэлтгэж байна. Тус бүгд найрамдах улсын сонгуулийн төв комиссийн урилгаар шинжээчид Бишкект иржээ. Тэд үндэстэн хоорондын цуст мөргөлдөөн гарсан Ош хотод очино. ТУХН-ийн мэргэжилтнүүд 6-р сард Киргизийн шинэ үндсэн хуулийн төслийн санал хураалтыг ажигласан юм. Киргизийн парламентын сонгуульд оролцох 29 нам депутатын 120 мандатын төлөө өрсөлдөнө. Энэ оны 4-р сард засгийн эрхэнд гарсан түр засгийн газар Киргизийн өмнөх парламентыг тараасан юм.