ОХУ-ын Сибирийн цэргийн тойргийн цэргийн албан хаагчид 9-р сарын 2 долоо хоногийн турш Монголын цэргүүдийн хамт Бүгд найрамдах Буриад улсын Хяхт дүүргийн "Бурдуны" талбайд террористуудтай үлгэрчилсэн тулалдаан хийлээ.  Энд орос-монголын "Дархан-3" тактикийн хамтарсан сургуулилт болов. Энэ сургуулилт Орос, Монголын харилцаанд цэрэг, цэрэг-техникийн харилцааг хөгжүүлэхэд шинэ алхам боллоо хэмээн Сибирийн цэргийн тойргийн цэргийн командлагчийн туслах Валерий Щебланин ярьж байна. Сургуулилт онцгой агуулгатай байсан гэж хурандаа Щебланин ярив. Үүнийг гурав дахь удаа зохион байгуулсан ч, ОХУ болон Монголын нутаг дэвсгэрт байнгын бус зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсоож, устгах тактикийг сургуулилтын үеэр анх удаа хэрэгжүүлсэн юм. Цэргийнхэн тавьсан зорилтоо маш сайн биелүүлсэн гэж сургуулилтад оролцсон Монгол улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд, мөн ОХУ-ын хуурай замын цэргийн ерөнхий командлагч Александр Постников ярьж байна. Орос, Монголын улсын хилийн орчимд 500 орчим террорист хууль бусаар байгаа тухай хилийн цэргийнхэн мэдээлсэн үлгэрээр цэргийн сургуулилтын агуулгыг боловсруулжээ. Энэ хууль бус бүлгийг устгах шийдвэр гаргана. Хоёр талаас хамтран устгажээ. Монголын цэрэг, Хяхтын мото буудлагын 37-р бригадын цэргүүд хилийн дагуу дайтсан байна. Төлөвлөгөөний дагуу байлдааны ажиллагааны дундуур танк, хуягт техник оролцжээ. Орос улсад саяхан бөөнөөр үйлдвэрлэж эхэлсэн "Груша" нисэгчгүй тагнуулын аппарат ашигласан нь сургуулилтын гол хэсэг гэж хэлж болно. Бага оврын энэ нисэх онгоц агаараас авсан дүрс бичлэг, гэрэл зураг дамжуулдаг юм. Нисэгчгүй аппаратыг пуужингийн довтолгооноос хамгаалах системийн тусгай радар, радиолокатор илрүүлдэггүй байна.  Сургуулилтад хоёр талаас 1000 гаруй цэргийн албан хаагч, 200 гаруй нэгж техник оролцож байна. Монгол, орос цэргүүд бүгдийг хамтдаа хийсэн юм. Тэд жагсаалаас гарсан зэвсгийг засч, зайлуулж байлаа. Бурдуны талбайд бараг ганц шөнийн дотор цэргийн нүүдлийн хуаран бий боллоо. Тэд хамтдаа хоолоо бэлтгэж, талх барьж байв. Тэд бие биенээсээ ихийг сурчээ.  Одоогоор монголын цэргүүд эх орондоо цэргийн алба хааж байгаа газраа ирсэн. Тэд удахгүй орос анд нөхөдтэйгээ уулзана. Хоёр орны батлан хамгаалахын яамны байгуулсан хэлэлцээрийн дагуу цэргийнхэн жил бүр сургуулилт хийнэ.