0Москва орчмын оддын хотхонд олон улсын сансрын станцын дараагийн аялалд оролцох үндсэн болон орлох багийн бүрэлдэхүүнийг баталлаа. Оросын сансрын нисэгч Александр Калери, Олег Скрипочка, НАСА-ийн сансрын нисэгч Скотт Келли, мөн орлон нисэгчид долоо хоногийн эхний хоёр хоногт олон улсын сансрын станцын оросын хэсгийн макет, мөн "СоюзТМА-М" тоот удирдлагын системтэй жолоодлогот шинэ хөлөгт ур чадвараа харууллаа. "Союз" хөлөг 10-р сарын 8-ны өглөө Казахстаны Байконур сансрын буудлаас хөөрнө. Тойрог замын багийн аялал 5 орчим сар үргэлжилнэ.