Орос, Куба улс дээд зэргийн технологийн салбарт хамтран ажиллахад ихээхэн анхаарал хандуулж байна. Хоёр орны мэргэжилтнүүд сүүлийн үед био эм зүй, генийн инженерчлэл, теле харилцаа холбооны салбарт хамтарсан төсөл боловсруулж байна. Орос улсаас Кубад суугаа элчин сайд Михаил Камынин зөвлөлт-кубын баг сансарт  ниссэний 30 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэнд ийнхүү мэдэгдлээ. Эрх чөлөөний арлын төлөөлөгч Арнальдо Тамайо Мендес болон зөвлөлтийн туршин нисэгч Юрий Романенко нар 1980 оны 9-р сарын 18-нд "Союз-38" хөлгөөр тойрог замд очсон байна.