2010 оны 4-р улиралд Украинд нийлүүлэх оросын хийн үнэ мянган шоо метр нь 250 доллар байна. 2011 онд оросын хийн дундаж үнэ ийм түвшинд байна. "Газпром" компанийн орлогч дарга Валерий Голубев энэ тухай мэдэгдэв. Орос улс 2011 онд "хөх" түлшийг нефтийн үнийн хэлбэлзлээс хамааран мянган шоо метрийг 250 орчим доллароор нийлүүлнэ. Энэ жил дундаж үнийг /186 доллар/ бодвол Минскт нийлүүлэх хийн үнэ 35 хувиар нэмэгдэнэ.