Оросын ДНБ-нд жижиг бизнесийн оруулсан  хувь хэмжээ сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдэж, 20 хувьд хүрсэн ч, Франц, Их Британи, Герман, Итали, АНУ зэрэг хөгжингүй орныг бодвол энэ маш бага үзүүлэлт хэвээр байна. Орос улсын Сбербанкийн тэргүүн Герман Греф "Сочи-2010" олон улсын хөрөнгө оруулалтын форумын үеэр үүнийг хүлээн зөвшөөрлөө. Форумд орос, гадаадын бизнесийн төлөөлөгч, эрдэм шинжилгээний хүрээнийхэн, төрийн байгууллагын ажилтнууд зэрэг 3 мянга орчим хүн Орос улсын эдийн засгийг шинэчлэх асуудлыг хэлэлцэж байна. Ерөнхий сайд В.Путин  форумд оролцож байна.