Террорист ажиллагаанд оролцсон хэргээр Орос  улс олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байгаа Чечений зэвсэгт этгээд Ахмед Закаевыг Польшид баривчилжээ. Цагдаагийнхан түүнийг өнөөдөр прокурорын газар хүрэх замд нь баривчилсан тухай Польшийн телевиз уламжлав. Закаев Чечений салан тусгаарлагчдын санаачилгаар зохион байгуулж байгаа Чечений ард түмний конгресст оролцохоор Польшид иржээ. Польшид энэ үйл явдлын эргэн тойронд шуугиан дэгдсэн байна. Польш-оросын харилцааг хүндрүүлэхийг хүсэхгүй байгаа польшийн зарим улс төрч тухайлбал ерөнхий сайд Дональд Туск үүнийг сайшаахгүй байгаагаа илэрхийлжээ.