Сенатын гадаад хэргийн асуудал эрхэлсэн хороо СДЗ-ийн тухай орос-америкийн шинэ хэлэлцээрийг сайшаахыгАНУ-ын Конгрессын дээд танхимд  зөвлөлөө. Хорооны 14 гишүүн дэмжиж дөрөв нь эсрэг санал өгчээ. Ерөнхийлөгч Барак Обама хэлэлцээр АНУ-ын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд нийцэж байгаа тул үүнийг шуурхай батлахыг сенатад уриаллаа. Орос, АНУ-ын ерөнхийлөгч 4-р сарын 8-нд Прага хотод гарын үсэг зурсан СДЗ-ийн тухай хэлэлцээрт цөмийн зэвсэг болон түүнийг зөөвөрлөх хэрэгслийг гуравны нэгээр хорогдуулахаар тусгажээ. Талууд барим бичгийг нэгэн зэрэг батлахаар тохиролцсон байна.