0УЕФА буюу Европын хөл бөмбөгийн холбооны Лигийн аваргуудын хэсгийн эхний тоглолтод Москвагийн "Спартак" баг 1:0 оноогоор францын "Марсел" багийг хожжээ. Францын Сесар клубын хамгаалагч Аспиликуэта тоглолтын 82 минутанд Дмитрий Комбаровын алс дамжуулсан бөмбөгийг өөрийн хаалганд оруулжээ. Тус хэсэгт дээрх хоёр багаас гадна Британий "Челси" словакийн "Жилина" баг тогложээ. Өчигдөр болсон тоглолтоор лондончүүд 4:1 оноогоор словакчуудыг хожсон байна.