0Крымийн Хар далайн флотын объект, газрын талаарх маргаантай бүх асуудлыг 1997 оны хэлэлцээрийн үндсэн дээр шийдэх ёстой. Хар далайн флотын газрыг авах тухайд Москва, Киевийн хооронд маргаан дэгдсэн гэх олон нийтийн хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгсэлд гарсан мэдээллийн талаар Орос улсын Гадаад хэргийн яам ийм тайлбар хийлээ. Флот байрлуулах улс хоорондын яриа хэлэлцээ үр бүтээлтэй өрнөж байгаа хэмээн Орос улсын гадаад хэргийн яамны төлөөлөгч тэмдэглэв. Оросын баазын ажиллагааг хангах нэмэлт хэлэлцээр бэлтгэж байгаа гэж  дипломатч мөн хэллээ.