0Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 2012 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх бодолтой байна. Ерөнхийлөгчийн улс төрийн асуудлыг зөвлөх Ермухамет Ертысбаев "Үг хэлэх эрх чөлөө" орон нутгийн сонинд өгсөн ярилцлагадаа энэ тухай мэдэгдэв. Тус бүгд найрамдах улсын Үндсэн хуульд 2007 онд оруулсан өөрчлөлтийн дагуу Нурсултан Назарбаев ерөнхийлөгчийн сонгуульд хязгааргүй удаа нэр дэвших эрхтэй юм. Казахстанд ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 7 жил байгааг 2012 онд 5 жил болгоно. Өдгөө нас сүүдэр 70 хүрсэн Назарбаев 1990 оноос хойш тус бүгд найрамдах улсыг тэргүүлж байна.