Киотогийн протоколын хүрээнд эрчим хүчний хэд хэдэн төслийг ойрын үед Орос улсад хэрэгжүүлнэ. Москва орчмын Шатурын цахилгаан станцад агаарт цацагдаж байгаа нүүрс хүчлийн хийг сая гаруй тонноор багасгах эрчим хүчний шинэ блок ажиллана. 400 мегаваттын хүчин чадалтай хийн уурын төхөөргөөр хоёр жилд ийм үр дүнд хүрнэ. Агаарт цацагдаж байгаа нүүрс хүчлийн хийг багасгаснаас хэмнэсэн хөрөнгийг эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх төсөлд зарцуулна гэж Шатурын Улсын дүүргийн цахилгаан станц багтдаг Гол компанийн албан ёсны төлөөлөгч Денис Литошик тэмдэглэв:  ОХУ-ын өөр хаана ч байхгүй тоног төхөөрөмжийг Шатурын станцад суурилууллаа. Тоног төхөөрөмжийн ашигт үйлийн коэффициент одоо ажиллаж байгаа тоног төхөөрөмжийнхөөс 1,5 дахин илүү, хүрээлэн буй орчинд халгүй юм. Шинэчлэлийн зардал экологи төдийгүй  эдийн засгийн хувьд зохистой хэмээн "Онгон байгалийн эрчим хүч, цаг уур" хөтөлбөрийн дарга Алексей Кокорин үзэж байна. Ахархан хугацаанд их ашиг олох замаар явбал мэдээж хэрэг энгийн, хямд, хуучирсан технологитой тоног төхөөрөмж ашигласан дээр. Экологийн тухай яривал, агаарт цацаж байгаа ердийн бохирдуулагч бодис багасч, эрчим хүч, дулаан боловсруулах нэгжид ноогдох CO2 хүлэмжийн хий багасна. Бид зөвхөн нэг станцын тухай ярьж байна. Энэ станц дулаан, эрчим  хүчний үйлдвэрлэлийг бууруулахгүй. Станц мөн хэмжээний эцсийн бүтээгдэхүүний түлшний хэрэглээг бууруулна. Түлшийг илүү хэмнэлттэй, үр ашигтай шатаавал агаарт цацагдаж байгаа хорт бодисын хэмжээ багасна. Шатурын цахилгаан станцын хийн уурын төхөөрөгт түшиглэсэн эрчим хүчний шинэ блок нь ОГК-4 гол компанийн хүрээнд хэрэгжүүлж байгаа экологийн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн гурван төслийн нэг юм. Олон улсын Е.ON концерн тус компанийн тэргүүлэх хувьцаа эзэмшигдийн нэг юм.  Одоогоор Оросын эрчим хүчний салбарыг ид шинэчилж байна. Усан болон дулааны станцад эрчим хүч хэмнэх шинэ технологи, аюулгүй байдал болон хяналтын шинэ систем нэвтрүүлж байна. Экологийн талаар дэлхийн нийтийн шаардлагад нийцсэн шинэ үеийн блокийг барьж байгуулж байна. Энэ бүхний ачаар Орос улс Киотогийн протоколын санааг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцож, энэ санааг хэрэг дээр мөрдөж байгаагаа батлав.